Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: ШТС-уудад АИ92 шатахуун худалдаалахгүй хэвээр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

АМГТГ-аас өнгөрсөн долоо хоногт "Бензиний нөөц багассан ч хомсдол үүсэхгүй" гэж мэдээлсэн. Тодруулбал, АИ-92 шатахууны нөөц 21 хоног, АИ-95, АИ-80 шатахуун тус бүр 35 хоногийн нөөцтэй гэж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун дууссан гэх шалтгаанаар ШТС-ууд борлуулалт хийхгүй байна. Энэхүү хомсдолоос улбаалан шатахуун түгээх станцуудын ойролцоо урт дараалал үүсч байна.

Энэ талаар иргэдээс байр суурийг нь сонслоо.

Жолооч Б.Бат-Эрдэнэ "Бензин авахын тулд хамгийн багадаа 30-40 минут дугаарлаж зогсож байна. Олон цаг зогсох ч тохиолдол байна. Зарим шатахуун түгээх газрууд зөвхөн карт, талонтой хүмүүс өгч байна. Надад талон байхгүй учраас дугаарлаад зогсож байна. Гэхдээ АИ-92 худалдаалахгүй. Шууд АИ-95 гэсэн сонголтыг л өгч байна" гэлээ.

Жолооч А.Гантулга "ШТС-ууд шатахуунаа хязгааралттай өгч байна. АИ-92 бүр дууссан гээд өгөхгүй байна. Харин АИ-95 шатахууныг л зарж байна. Ингэхдээ нэг удаа авахад 30 мянган төгрөгөөс дээш худаалдахгүй байна. Хоёр өдрийн өмнө өөр шатахуун түгээх станцаас авахад 20 мянган төгрөгөөс дээш худалдаалахгүй байсан. Энэ бол маш хүндрэлтэй санагдаж байна" гэв.

Жолооч Н.Нурбек "Миний хувьд АИ-92 шатахуун хэрэглэдэг. Гэвч ШТС-ууд АИ-92 олгохгүй байна. АИ-95-аас өөр шатахуун алга. АИ-98 3500 төгрөг, АИ-95 2500 төгрөгөөр худалдаалагдаж байна" гэлээ.

Ийнхүү ШТС-уудад шатахууны хомсдол үүсч, АИ-92 шатахуун огт зарагдахгүй байна. Энэ талаар ШТС-ын түгээгчээс тодруулахад "Хэзээ ирэх нь тодорхойгүй байна" гэсэн хариулт өглөө.

Харин яг одоо Шадар сайд С.Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон шатахуун импортлогчид, АМГТГ-ынхан БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж бна. Үүний дараа сайдуудтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар болсон байна.

Энэ талаар бид эргэн мэдээлнэ.

Э.Дэлэгнанзадмаа

Сайдууд шатахууны асуудлаар БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж байна
Сайдууд шатахууны асуудлаар БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.