Ирэх сард зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил боллоо. Тухайлбал, Монгол ардын намаас Хэнтий аймагт нэр дэвшиж буй Цагаанхүүгийн Идэрбат ХОМ-ээ дараах байдлаар мэдүүлжээ. Тэрбээр,
Өөрийн жилийн орлогоо 22 сая, гэр бүлийн жилийн орлогоо 40 сая хэмээн мэдүүлжээ. Мөн тэрбээр 266 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 80 саяар үнэлэгдэх үхэр адуутай аж. Нэр дэвшигч Ц.Идэрбат 15 сая төгрөгийн хадгаламжтай бол 104 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.