.jpg)
Дорноговь аймгийн Сайншанд сумын зургадугаар баг, Жанчивын гудамж “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-д байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлага 11:26 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 11:28 цаг орчимд очиж, гурван минут ажиллан 50см урттай 120 мм голчтой “Миномётын мин” нэг ширхэг сумыг аюулгүй болгосон байна.