Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Стандартын бус орчинд нэг ч хүүхдийг хичээллүүлэхгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дельта хувилбарын тархалттай холбоотойгоор вакцингүй хэсэг буюу хүүхдийн өвчлөл зонхилох хандлагатай байгааг албаныхан мэдээлсэн. Тэгвэл сургуулийн орчинд хамгааллын дэглэмийг баримтлах боломжтой тул цаашид сургалтын үйл ажиллагааг зогсоохгүй, хэвийн үргэлжлүүлнэ гэх байр суурьтай байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр "Бид сургуулийг дахин хаахгүй байх зорилгыг тавьж байна. Сургууль хаахгүй байх хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, есдүгээр сарын 1-нд УОК болон эрдэмтдийн тусгай баг ажиллуулж хичээл эхлэх үед үүсэх тодорхой эрсдлийн талаар тооцооллыг бид хийсэн. Вакцины 2 дугаар тунд 12-17 насны хүүхдүүдийн 90%, багш нарын 86% нь хамрагдаад байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт эхэлсэн. Сургуулийн орчноос халдвар авах тохиолдол тогтмол байна. Нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь өсөөгүй. Ингэхдээ нийт халдвар авсан хүүхдүүдийн 70 орчим хувь нь сургууль биш гэр бүлийн орчинд авч байгаа. Иймд цаашид сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр хэвийн үргэлжлүүлнэ. Стандартын бус орчинд нэг ч хүүхдийг хичээллүүлэхгүй.

Хоёрдугаарт, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдварын тохиолдол буурсан тохиолдолд 5/9 зарчмыг нэмнэ. Өөрөөр хэлбэл, танхимаар хичээллэх өдрүүдийн тоог үе шаттайгаар нэмэх бодлогыг баримталж ажиллана.

Үдийн хоол хөтөлбөрөө зогсоох талаар санал их ирж байна. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, ажиллана гэж бодож байна" гэлээ.

“Тухайн иргэн циррозын шалтгаанаар ходоодноос цус алдсан, одоо эмнэлэгт эмчлүүлж байна“
“Тухайн иргэн циррозын шалтгаанаар ходоодноос цус алдсан, одоо эмнэлэгт эмчлүүлж байна“
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.