Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их дээд сургуулийн онолын хичээлийг цахимаар, дадлагыг танхимаар оруулах санал гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Их дээд сургуулиудын хичээл маргаашаас эхлэх гэж байна. Гэвч халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлж, дадлагын хичээлийг танхимаар оруулах, оройн цагаар хийх уулзалтад хүний тоо заах санал гаргасан байна.

Тодруулбал, энэ тухайгаа Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулсан байна.

Мөн "Өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдэд эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн холбогдох утасны тоог нэмж, Call center-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автомашины асуудлыг шийдэж өгөхийг Улсын онцгой комиссын гишүүдээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүсчээ.

Ачааны машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ
Ачааны машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ
 
Б.Батцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг шалгалтад тэнцсэн учраас ХБНГУ-д элчин зөвлөхөөр,  Д.Сарангэрэл Болгар Улсад элчин зөвлөхөөр томилогдсон