Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Шөнийн цагаар жолоо барьж яваад осол гаргаж, амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн нутаг “Хамар даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км/-т 09.11-ний өдрийн 23:00 цагийн орчим Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар хотын харъяат иргэн С-ийн 64-65 Норд Бенз загварын ачааны автомашин осолдож, автомашины төмөр хийцэд иргэн Б /34 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид 01:05 цагт осол болсон газарт ажиллажээ. Иймд иргэд шөнө үдшийн цагаар жолоо барихдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.

С.Энхболд: Хүнд хүмүүсийг 2 цаг тутамд үзэж өвчтөний түүх дээр тэмдэглэдэг журамтай
С.Энхболд: Хүнд хүмүүсийг 2 цаг тутамд үзэж өвчтөний түүх дээр тэмдэглэдэг журамтай
 
Чингэлтэй дүүрэг 1400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Чингэлтэй дүүрэг 1400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.