Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Хүнд хүмүүсийг 2 цаг тутамд үзэж өвчтөний түүх дээр тэмдэглэдэг журамтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

"Ковидын халдвар авсан иргэн эмнэлэгт хэвтсэн ч эмч нар нь 11 өдрийн турш ямар ч эмчилгээ хийгээгүйн улмаас амиа алдсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өгчээ. Тэрбээр "Энэхүү салбарыг удирдаж байгаа хүний хувьд өөрийн үгээ иргэдэд хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Салбарт маань алдаа, оноотой зүйл байгааг үгүйсгэхгүй. Нийгмийн болж бүтэхгүй зүйлийг шүүмжилдэг "Зариг"-ийг би хүндэтгэдэг. Нөгөө талаас ээжийгээ алдсан энэ гэр бүлд болон цар тахлын улмаас хайртай нэгнийгээ алдсан хүн бүрт эмгэнэл илэрхийлье, харамсаж байгаагаа мөн илэрхийлье. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань байж болох бүх бололцоогоо давуулан дайчлан ажиллаж байна. Алдсан хүн арван тамтай байдаг. Нас барж буй иргэн бүрийн ард гомдол үлддэг. Эмч хүнийхээ хувьд энэ жаргал зовлонг 20 жил мэдэрч, үзэж явна. 11 өдөр хүнээ үздэггүй эмч гэж юу байхав. Хүнд хүмүүсийг 2 цаг тутамд үзэж өвчтөний түүх дээр тэмдэглэдэг журамтай. Мэдээж хүн болгон эмнэлгийн ажлыг ойлгохгүй. Өвчтөн бүхэнд өөр өөр, тухайн өвчтөнд таарах, шаардлагатай эм болон бусад эмчилгээг хийдэг. Нэг хүнд таарах эмчилгээ нөгөө хүнд таарахгүй. Нөгөө талдаа нас барсан иргэн бүрийн цаана эмчлэгч эмчийн эмчилгээний буруу зөрүүг шүүдэг тогтсон систем байдаг.

Би хэвлэл мэдээллийн нөхдүүдээсээ гуйя бас хүсье. Болохгүй бүтэхгүйг маань шүүмжилж болно. Бүтэн салбарыг маань энэ хэцүү цаг үед харлуулж, эмч эмнэлгийн ажилтнуудыг маань муулж буруу сэдвээр иргэдийн итгэл үнэмшилд халдах буруу шүү.

Эмч хүн учраас эмчээ өмөөрсөнгүй ээ. Бүх л зүйлийн цаана учир шалтгаан гэж бий. Үүнийг мэддэг болох гэж эмч хүн амьдралынхаа 10 жилийг зөвхөн сургуульд суралцаж өнгөрүүлдэг. Бодитой шүүмжлэлд бид баярлана. Сенсаци үүсгэх гэж шүүмжилж байгаа бол өнөө үед үүн шиг хэрэггүй зүйл алгаа нөхдөө.

Эцсийн эцэст эмч, өвчтөн нэгдмэл нэг байж л өвчнийг ялан дийлдэг юм шүү дээ" гэлээ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүснэ
Нутгийн хойд хэсгээр сэрүүснэ
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.