Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Есдүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13,14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.

Yonhap: Хоёр улсын удирдагч нарын яриа хэлэлцээ нэг цаг үргэлжилжээ
Yonhap: Хоёр улсын удирдагч нарын яриа хэлэлцээ нэг цаг үргэлжилжээ
 
Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр зогсооно
Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр зогсооно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.