"Гайхамшигт ертөнц" Монголын Уран сайхны кино театруудаар нээлтээ хийсэн. Нээлтийн үеэр тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Т.Бадамжав буюу Жерри, Т.Нямдорж нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн юм. Шинэхэн Соёлын тэргүүний ажилтан Т.Бадамжавын сэтгэгдлийг хүргэж байна.
-"Гайхамшигт ертөнц" МУСК-нд тоглож, гол дүр бүтээсэнд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Киногоо нээж байгаа нийт кино группын хамт олондоо чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Бараг нэг жилийн өмнө энэ кинонд тоглосон. Маш удаан хүлээсний эцэст нээлтэд оролцож байна. Киноны зохиолыг анх хүлээж аваад маш сайхан кино болохыг өөрөө дотроо төсөөлсөн байсан.
-Энэ удаагийн уран бүтээлд ямар дүр бүтээсэн бэ? Өмнөх дүрүүдээс тань юугаараа онцлог вэ?
-Өмнө тоглож байсан дүрүүдээс маш өөр дүр байсан. Инээдмийн адал явдалт кино гэдгээрээ онцлог. Миний хувьд өмнө ийм төрлийн адал явдалт кинонд тоглож байгаагүй.
-Соёлын тэргүүний ажилтан болсонд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Маш гэнэтийн үйл явдал боллоо. Өөрийгөө Соёлын тэргүүний ажилтны тэмдэг авна ч гэж бодож байсангүй. Энэ сайхан бүтээлээрээ буюу Гэрэлээгийн дүрээрээ энэхүү тэмдгийг авсандаа маш их баяртай байна. Улам их хичээж, илүү сайхан дүрүүдийг бүтээх болно.
-Дараа дараагийн уран бүтээлийн сониноос дуулгавал?
-Саяхан манай Эмоци продакшны "Фракц 3" бүтээл маань үзэгч түмнийаав хүртээл болсон. Одоогийн байдлаар нэгэн томоохон бүтээл дээр ажиллаж байгаа. Гэхдээ одоохондоо нууц байгаа.
-Сэтгэгдлээсээ хуваалцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.