Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсч хөгжсөний 90 жилийн ой болон Монгол улсын соёл урлагийн ажилтны 28 дахь өдрийг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдээс салбартаа тэргүүлсэн шилдэг тэргүүний уран бүтээлчид хийгээд арын албаныхан өнөөдөр тодорчээ.
Тухайлбал, УДЭТ-ын туслах найруулагч О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, менежер Ш.Чандмань, эмэгтэй хувцасны эрхлэгч Н.Нямдарь, жижиг хэрэглэлийн эрхлэгч А.Оюунчимэг, мужаан Г.Алтангэрэл нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан бол Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр жижүүр Ж.Оюунцэцэг, үйлчлэгч Б.Мягмардорж, үйлчлэгч Л.Энхтөр нар шагнагджээ. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүндэт "жуух бичиг"-ээр жижүүр Л.Нарангэрэл, Соёлын яамны "Жуух бичиг"-ээр нүүр будаг парикийн эрхлэгч М.Энхтүвшин, Тайз засагч А.Ууганбаяр нар шагнагджээ.