Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэн эм авахаар дугаарлаж байхдаа цус алдаж нас баржээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 27 секунд

No description available.Өнгөрөгч есдүгээр сарын 7-ны өдөр Дорнод аймгийн коронавирусийн шинжилгээний цэг дээр нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг иргэн нь Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат 56 настай эрэгтэй байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард уушгины хорт хавдраар оношлогдож, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад наймдугаар сард сумандаа ирсэн байсан аж.

Тухайн үед аймгийн төвд эмчийн хяналтад орохоор ирсэн бөгөөд есдүгээр сарын 7-ны өглөө хавдрын тасаг руу явах замдаа дүүгийн хамтаар шинжилгээний цэгт очиж, шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан ба эм авахаар дугаарлан зогсож байх үедээ цус алдаж газар дээрээ амиа алдсан байна. Энэ талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа "Ковидын шалтгаант буюу тухайн иргэний нас барсан шалтгаан оношийг тогтоохын тулд эрүүл мэндийн холбогдох карт, өвчний түүх, бичиг баримтуудыг ЭМЯ-ны эмгэг судлалын үндэсний төвийн салбар зөвлөл рүү 24 цагийн дотор бүх материалыг явуулдаг. Өөрөөр хэлбэл, ковид-19-ийн шалтгаант нас баралт мөн эсэхийг Эмгэг судлалын үндэсний төв тогтооно" гэлээ.

Цахим засаглалд шилжих, хүнд сурталгүй, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо хуралдлаа
Цахим засаглалд шилжих, хүнд сурталгүй, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо хуралдлаа
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.