Хойд Солонгосд коммунист улс байгуулагдсаны 73 жилийн ойд зориулан цэргийн парад хийжээ. Төрийн мэдээллийн хэрэгслүүдэд байршсан парадын гэрэл зургуудад цэргүүд болон ажилчдыг хийн баг зүүлгэж жагсаасныг харуулжээ.
Хойд Солонгос тахлын улмаас хүнсний хомсдолд орж, эдийн засгийн хямрал хүнд шатандаа оржээ.
Парадад жагссан цэргүүд тод улаан хазмат өмсгөл, хийн маскаар жагссан нь Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай хүч бий болсны шинж тэмдэг байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байгаа аж.