Хойд Солонгос Японы дээгүүр пуужин харвасан нь Вашингтоны анхаарлыг татахын тулд зориудаар хөөргөж байгаа үйлдэл хэмээн BBC агентлагт мэдээлжээ. Уг баллистик пуужин Номхон далайд унахаасаа өмнө 4500 км (2800 миль) замыг туулсан байна.
Энэ нь 2017 оноос хойш Умард Солонгос Япон руу чиглэн харваж буй анхны пуужин юм. Уг хөөргөлтийн үеэр Япон улс зарим иргэдээ хамгаалахын тулд анхааруулга өгчээ. НҮБ Хойд Солонгост баллистик болон цөмийн зэвсэг туршихыг хориглодог. Урьдчилан сэрэмжлүүлэг, зөвлөгөө авалгүйгээр бусад орны зүг болон дээгүүр пуужин хөөргөх нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байна гэжээ. Учир нь ихэнх улс орнууд үүнийг халдлага гэж андуурч болох тул үүнийг хийхээс бүрэн зайлсхийдэг аж.