Хойд Солонгос өнөөдөр зүүн болон баруун эргээс 10 төрлийн пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ. Богино тусгалтай баллистик пуужин Өмнөдийн Сокчо хотоос 60 км-ийн зайд газардсан бөгөөд Улленгдо арал руу агаарын дайралт өгсөн байна.
Дараа нь Өмнөд Солонгос Умардын эсрэг хариу болгож гурван пуужин харвасан байна.
"Хойд Солонгосын энэ төрлийн өдөөн хатгасан үйлдлийг арми тэвчиж чадахгүй бөгөөд Өмнөд Солонгос, АНУ-ын нягт хамтын ажиллагааны хүрээнд хатуу бөгөөд тууштай хариу арга хэмжээ авах болно" гэж өмнө нь мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол сүүлийн түрэмгийлэлд "хурдан хариу арга хэмжээ авах" тушаал өгсөн байна.