Нийслэлийн мэргэжлийн хяналт газраас импортын мэдэгдэл, экспортын гэрчилгээ олголт, дээж авалт, цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тус газар нь мал, амьтан ургамал бүх төрлийн боловсруулсан хүнс, хүүхдийн тэжээл, химийн хортой бодис, эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг хяналт шалгалт хийн улсын хэлээр нэвтрүүлжээ. Нийт 9380 аж ахуйн нэгжийн 349370 тонн бүтээгдэхүүнийг хянаж шалгасан байна. Тухайлбал импортын хяналт шалгалтаар боловсруулсан хүнсэн дээр 2918 аж ахуйн нэгжийн 84930 тонн, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн дээр 798 аж ахуйн нэгжийн 17673 тонн , ургамлын гаралтай бүтээгдэхүүн дээр 1216 аж ахуйн нэгжийн 160 мянган тонн, эм био бэлдмэл эмнэлгийн хэрэгсэл дээр 1147 аж ахуйн нэгжийн 4181 тонн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ. Экспортын гэрчилгээг нийт ургамал болон мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд 1615 импортын мэдэгдэл 1111 гэрчилгээг олгож ажилласан байна.
Түүнчлэн, Алтан булаг боомтоос гүнд шилжиж ирсэн нийт автомашиныг 2020 оны гуравдугаар сарын 18 өдрөөс хянаж, жолоочийн эрүүл мэндэд тандалт судалгаа хийж бараа бүтээгдэхүүнд аюулгүй байдлын судалгааг хийжээ. Энэ онд 5476 авто машины 5478 жолоочид коронавирусийн тандалтын судалгаа хийж бараа бүтээгдэхүүнд аюулгүй байдлыг хангасан аж.