Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Өвөлжилт хүндэрч, зудын эрсдлийн байдал ажиглагдаж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанд 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажлын талаар танилцууллаа. Энэ жилийн зудын, өвөлжилтийн эрсдлийг тодорхойлох ажлын хэсгийг УОК-т байгууллаа. Мөн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Шадар сайд, ХХААҮ-ийн сайдын хамтарсан албан даалгавар гарсан. Хадлан тэжээл бэлтгэх, намрын ургац хураалтыг бүрэн авах гэсэн даалгаврууд гарсан. Энэ жил хадлан тэжээл бэлтгэхэд чамгүй олон тоног төхөөрөмжийг гаргасан. Улсын хэмжээнд энэ жил 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэржилтийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 тонн хужир бэлдэхээр төлөвлөсөн. Энэ ажил 13 хувийн гүйцэтгэлтэй байна. Хур бороо элбэгтэй байгаа учраас хадлан тэжээл бэлдэх, технологийн хугацаа хойшлох асуудал гарч байна. ЦАОШГ-ын өгсөн мэдээллээр өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байна. Хур бороо их байсан учир газрын хөрс чийгтэй, эрт сэрүүсч байна. Тиймээс өвөлжилт хүндэрч магадгүй гэж харагдаж байна. Цочир хүйтрэхэд чийгтэй байгаа газрын хөрс шууд хөлдөнө. Зудын эрсдлийн байдал ажиглагдаж байгаа. Тиймээс УОК-тай хамтраад эрсдлийн үнэлгээ гаргаад ажиллаж байна. Тэгэхээр нийт малчиддаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдлээс сэргийлэх, малын индексчүүлсэн даатгалд хамрагдахыг уриалж байна. Түүнчлэн аймаг, нийслэлийн засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахаас гадна иргэд, малчид өөрсдөө анхаарах шаардлагатай" гэлээ.

ЗГ: НЗДТГ-ыг 12 дугаар сарын 31-ны дотор нүүлгэн шилжүүлнэ
ЗГ: НЗДТГ-ыг 12 дугаар сарын 31-ны дотор нүүлгэн шилжүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.