Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны Элчин зөвлөхөөр томилогдсон. Түүний томилгоо эрт хийгдсэн бөгөөд өнгөрсөн долдугаар сард буюу наадмын өмнө ажлаа өгчээ. Харин түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр С.Оюунбилэг томилогдоод байгаа аж.
С.Оюунбилэг нь төрийн албаны шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жинхлэгдэнэ. Гэхдээ намаас хийгдэж буй томилгоо учир жинхлэгдэх нь тодорхой хэмээн улстөрийн хүрээнийхэн ярьж байна.
С.Оюунбилэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байсан, Тэргүүлэх аудитор юм.
Тэрбээр 2013 онд ХУД-ийн НАМЭХ-ны даргаар ажиллаж байгаад МАН-ын Удирдах зөвлөлд гэнэт орж иржсэн нь хүмүүсийн анхаарлыг татсан. Улмаар 2016 онд УИХ-ын сонгуульд ХУД-ээс нэр дэвшсэн ч Лу.Болдод ялагдсан юм.
Мөн НАМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.