Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн 29 цэцэрлэг, сургуулийг цахимд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.

БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсаны дагуу нэг бүлэгт халдвар гарсан тохиолдолд долоо хоногоор, өөр хоорондоо хамааралгүй гурваас дээш тохиолдол бүртгэгдвэл сургуулийн хэмжээнд цахим сургалтад шилжих түр журам хэрэгжиж буй юм. Энэ дагуу өнгөрсөн Баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм.

ОРОН НУТАГ: Баянхонгорт 333, Ховдод 271, Дорнод аймагт 293 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТАГ: Баянхонгорт 333, Ховдод 271, Дорнод аймагт 293 тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.