Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмч Н.Билгүүнээ: Хүүхдэд чихэр, жимс амттан өгч огт болохгүй гэх ойлголт буруу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 51 секунд

No description available.

Судалгаагаар бага насны хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчтэй, 14 хувь нь эрүүл гэж гарчээ. Энэ нь шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныханы дунд 86.1 хувьтай байгаа аж. Тиймээс хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, юун дээр анхаарах ёстой талаар "Анундент" шүдний эмнэлгийн нүүр амны гажиг заслын эмч Н.Билгүүнээтэй ярилцлаа.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд шүдний өвчлөлд маш их өртөж байна. Өвчлөл үүсэх үндсэн шалтгаан нөхцөл нь юу байна вэ ?

-Хүүхдийн шүдний өвчлөл үүсэх хэд хэдэн шалтгаан бий. Тиймээс эхлээд хүүхдийн шүдний бүтэц болон хэдэн наснаас цахиур ургах талаар товчхон мэдээлэл хүргэе.

Хүүхдийн шүдийг ургаж эхлээгүй байх үеэс нь арчлах шаардлагатай. Учир нь хэлний өнгөр болон салстуудад нь нян бактер их хуримтлагддаг.

6-9 сартай хүүхдэд цахиур шүд нь ургаж эхлэх үеэс амны хөндийн цэвэрлэгээг тогтмол хийх шаардлагатай. Ингэхдээ долоовор хуруундаа бинт марль ороож байгаад бүлээн буцалсан усаар өнгөрийг цэвэрлэнэ ингэж 2нас хагастайд сүүн шүд ургаж дуусдаг.Энэ үед дээрээ 10 доороо 10 нийт 20 шүдтэй болсон байна. Бага насны хүүхэд өөрийнхөө шүдийг угааж арчлах чадвар байхгүй. Тиймээс хүүхдийн шүдний хамгийн эхний цооролт шууд эцэг эх , асран хамгаалагчтай нь холбоотой байдаг. Цахиур ургаж эхлэх үеэс нь угааж цэвэрлэх дадлыг суулгах хэрэгтэй. Мөн нас насанд нь тохирсон цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг сонгон арчлах шаардлагатай. Шүдний өнгөрийг цэвэрлэж чадаагүйгээс шүд цоорох өвчин үүсдэг.

-Арчилгаа, цэвэрлэгээнээс гадна хоол хүнс нөлөөлөх үү?

-Мэдээж нөлөөлөлгүй яахав. Хүүхдэд чихэр, жимс амттан огт өгч болохгүй гэж ярьдаг, огт өгдөггүй аав, ээж нар ч байдаг. Энэ нь буруу ойлголт. Хүүхэд өсч хөгжихдөө энергийнхээ 40%-ийг нүүрс уснаас авдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний нүүрс ус зайлшгүй хэрэгтэй байдаг. Нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгөхдөө цооролтонд нөлөөлөөд байгаа сахарын хэмжээг хянах шаардлагатай! Мэдээж чихэрлэг зүйлсийг хэрэглэх хугацаа, давтамж байх ёстой. Амттан идсэн бол шүдийг заавал угаалгаж цоорлоос сэргийлдэг байх хэрэгтэй. Нүүрс ус бүхий хоол хүнсээс авах энергээ чихэрлэг зүйлсээс нөхдөг. Тиймээс эцэг эхчүүд чихэрлэг хоол хүнс битгий өгөөрөй гэснийг шууд ойлгож болохгүй. Хүүхэд чихэрлэг хоол хүнс идэж байж өөрийнхөөө хэрэгцээт энергийг нөхдөг. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжилд ч сайнаар нөлөөлдөг. Гэхдээ энерги нөхөж байна гээд байнга өгөөд байх шаардлагагүй. Гол нь хүүхдэд тохирсон шим тэжээлийг нөхөж чадахуйц бүтээгдэхүүн өгөх хэрэгтэй. Жишээ нь, Долоо хоногт нэг өдөр нь чихэр идэх ч юмуу зохицуулж болно. Харин чихэрлэг зүйл идсэнийхээ дараа амны хөндийг нь зайлшгүй цэвэрлүүлэх нь чухал. Мөн хатуу зүйл идэж хүүхдэд зуух, зулгаах, таслах үйлдлийг хийлгэж байж сүүн шүд хугацаандаа унаж гажиггүй байнгын шүд ургана.

-Бага насны хөхүүл хүүхдүүд шөнө хөхөө хөхөн унтаж байхдаа шүд нь гэмтдэг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Мөн нэмэлт сүү хүүхдийн шүдэнд хэр их нөлөөлдөг вэ?

-Хүүхдүүд шөнө ээжийнхээ мээмийг идэж хонодог нь шүдний цоорлыг үүсгэдэг. Учир нь шөнөжин зуугаад унтахаар хүүхдүүд сүүгээ бүтэн залгиж чаддаггүй, сороод байлгаад байдаг. Энэ нь хүүхдийн шүдний пааланг ихээр гэмтээдэг. Мөн сүүлийн үед 2-4 насны ихэнх хүүхдүүд угжны цооролтой байна. Улмаар үүдэн шүд нь харалсан, паалан нь үүрээд байна гэх шалтгаантай хүүхдүүд их үйлчлүүлж байна.

-Цаг үеийн байдлаас шалтгаалаад яс хэврэг болсонтой хамааралтай юу?

-Дотоод шалтгаан гэвэл кальци эрдсийн дутагдал байж болно. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь арчилгаа муу байгаатай холбоотой. Тиймээс багаас нь зөв дадлыг суулгах хэрэгтэй. Ой хүрээд ирэхээр нь зориултын аяганаас уулгаж сургах хэрэгтэй. Мөн шөнө мээм зуулгаж унтуулахгүй соосог эсвэл угжинд нь ус хийж өгөх хэрэгтэй. Тэгвэл амны хөндий эрүүл байна.

-Нас наснаас хамаарсан зөв дадалд хэрхэн сургах вэ. Яг ямар дадал байх вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн нярай үед нь долоовор хуруугаа маарлаар ороож бүлээн усанд дүрж цэвэрлэнэ. Аав нь юмуу, ээж нь өвдгөн дээрээ хэвтүүлээд насанд нь тохирсон сойзоор амны хөндийг цэвэрлэж өгнө. Танай хүүхэд хоёр настай байлаа гэхэд тухайн насанд тохирсон хүүхдийн сойз сонгож аваад өвөр дээрээ хэвтүүлэн хоёр орчим минут угааж байж бүтэн өнгөр нь цэвэрлэгддэг . Сүүлийн үед оо сойзны сонголт харьцангуй их болсон.Ингэж бага багаар дасгаснаар хүүхэд шүдний эмчээс айхгүй үзүүлдэг болно.

-Сойзны сонголтыг хэрхэн хийх вэ?

-Таны хүүхдийн үүдэн 2 шүдтэй сойзны толгойн урт ижил байх хэрэгтэй. Сойзыг зөв сонгож байж өнгөр бүрэн арилна. Анхнаасаа л зөөлөн үстэй сойзоор угааж бага багаар дасгах хэрэгтэй. Ер нь хүүхэд гэлтгүй том хүмүүст ч ширүүн үстэй сойз хэрэглэхийг зөвлөдөггүй.

-Эцэг эхчүүдэд хандаж, нэмэлт мэдээлэл байвал өгнө үү?

-Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд амны хөндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай. Хүүхдийнхээ шүдийг угаахдаа тохирсон сойз сонгон, өдөр бүр 2-3 удаа угаагаад байвал зөв дадал суухаас гадна цоорлоос сэргийлж чадна. Мөн урьдчилсан сэргийлэх зорилгоор жилдээ хоёр удаа буюу улирал тутамд үзүүлэх шаардлагатай . Эцэг эхчүүд хүүхдийнхээ амыг ангайлгаад харах хэрэгтэй. Шүд өвдөж эхлэхийнхээ өмнө шүдний цагаан өнгө нь шохойжиж шар,толботой харагддаг, дараа нь жижиг нүх үүснэ энэ хүртэл зовиур илэрдэггүй. Цаашлаад тугалмай руу орсон бол чихэрлэг зүйлс идэхэд хөндүүрлэж өвдөж эхэлнэ.Шүд өвдөж өөрт мэдрэгдэх нь шүдний өвчлөл аль хэзээний мэдрэлрүү орсон гэсэн үг. Учир нь хүүхдийн сүүн шүдний паалан, тугалмай нимгэн байдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор шүдний эмчид байнга хянуулж байж эрүүл шүдтэй, эрүү нүүрний гажигаас сэргийлж чадна.

В.Путин, Жо Байден нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санал дэвшүүлжээ
В.Путин, Жо Байден нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санал дэвшүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.