Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРАЛИМП: П.Энхманлай, Д.Саруултөгс нар өнөөдөр пара хөнгөн атлетик, зээрэнцэг шидэлтийн төрлүүдэд өрсөлдөнө

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 57 секунд

"Токио-2020" паралимпын наадам нээлтээ хийснээс хойш ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд манай шигшээ багийн тамирчид пара хөнгөн атлетик, зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм. Тодруулбал, пара хөнгөн атлетикийн 100 метрт П.Энхманлай өрсөлдөх бол зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс оролцоно. Тэдний хувьд зуны паралимпын наадамд анх удаа оролцож буй тамирчид юм.

Дашрамд дурьдахад, энэ удаагийн паралимпт Монгол улсаа төлөөлөн 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж буй бөгөөд Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд оролцож, алтан медалийн болзлыг хангаж, энэ удаагийн Паралимпын наадмын анхны медалийг эх орондоо авч ирсэн билээ.

Халдварын улмаас ЭЕШ өгч чадаагүй сурагчдын шалгалт маргааш эхэлнэ
Халдварын улмаас ЭЕШ өгч чадаагүй сурагчдын шалгалт маргааш эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд