Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Учирсан хохирол, алдсан боломжуудаа нөхөх нь хүүхэд, багш, сургууль хамт олны эрхэм зорилго байх болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

May be an image of 1 person, sitting and indoorХоёр жил гаруй хугацаанд теле байдлаар хичээллэсэн боловсролын байгууллагын үйл ажиллагаа өнөөдөр нээж байна. 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхэд багачууд, сурагчид, багш хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр "Танхимын, цахим, интерактив, зайны сургалтдаа идэвхтэй оролцож, сурах болон сургах үйлстээ чин сэтгэлээр хичээн шамдсан нийт хүүхэд багачууд, эрдэмтэн багш нартаа Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Энэ хичээлийн жилд өнгөрсөн 2 жилд учирсан хохирол, алдсан боломжуудаа нөхөх, арилгах нь хүүхэд, багш, сургууль хамт олны эрхэм зорилго байх болно. Эрдмийн их аян тань саад үгүй дардан байж, Монгол эх орон маань бадран мандах болтугай" гэжээ.

МАН, АН-ынхан өнөөдөр хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна
МАН, АН-ынхан өнөөдөр хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд