Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН, АН-ынхан өнөөдөр хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг нам, эвслүүд тодруулах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусч байна. Тиймээс өнөөдөр намууд Сонгинохайрхан болон Хэнтийн тойргуудад нэр дэвших хүмүүсээ тодруулахаар шат шатны хурлуудаа зохион байгуулна.

МАН-ынхан өнөөдөр Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэж хоёр нэр дэвшигчийн нэрийг Бага хурал руу оруулах гэж байна. Одоогийн байдлаар МАН-аас Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, С.Мөнхчулуун, Э.Батшугар нарын нэр яригдаж байгаа. Гэхдээ эх сурвалжууд Н.Алтаншагайд нэр дэвших боломж нь арай түлхүү хэмээн онцолж байгаа юм.

Харин Хэнтийн сонирхолтой байгаа хэд хэдэн хүн байгаа. Тодруулбал, Н.Энхбаатар, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Н.Ганбямба, Д.Гантулга гэх хүмүүсийн нэр яригдаж байна. Гэхдээ хамгийн магадлалтай нь Н.Энхбаатар болон Ц.Идэрбат нарын нэг юм. Магадгүй Бага хурлаар асуудлыг эцэслэн шийдэх тул Ц.Идэрбат нь нэр дэвших мэдэх юм.

Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо мөн өнөөдөр хуралдаж нэр дэвшигчдээ тодруулна. Одоогийн байдлаар АН-аас Сонгинохайрханд Э.Бат-Үүл, Хэнтийд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Засаг дарга асан Ж.Оюунбаатар нарын нэг дэвшиж магадгүй гэж яригдаж байна.

Намууд аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээр болсон талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголчууд багш, эцэг, эх гурвыг гурван ачтан хэмээн дээдлэн хүндэлж ирсэн билээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголчууд багш, эцэг, эх гурвыг гурван ачтан хэмээн дээдлэн хүндэлж ирсэн билээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.