Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр нийт 336 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 249 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. Орон нутагт хоёр хүн гэмтжээ.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 63 орон нутагт 16 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба