
2020 онд улсын хэмжээнд нийт 1,325,019 иргэн тэтгэвэр, тэтгэмж, халамж, тусламж, хөнгөлөлт зэрэг 11 төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан байна. Харин 2021 оны эхний хагаст энэ тоо 1,088,314 болоод байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн сард нийслэлд 14,380 өрхийн нийт 80,599 хүн хүнс, тэжээлийн дэмжлэг, туслалцааг авсан бөгөөд үүнд 930 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.