Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Халдварын нөхцөл байдалтай уялдуулан ААН-үүдэд цагийн хязгаарлалт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гадна талбайд зохион байгуулагдах тэмцээн уралдааныг тухайн аймгийн Засаг дарга, онцгой комисс нөхцөл байдлаа үнэлээд зохион байгуулах эсэхийг шийднэ гэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд хэд хэдэн аймагт тэмцээн уралдаан зохион байгуулсан. Харин энэ сарын 21-нээс тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотой. Хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа энэ үед тэмцээн уралдааныг түр хугацаагаар зогсоосон. Цаашдаа нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаад явна.

Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт байгаа. Цаашдаа ч зарим ААН-ийн хувьд цагийн хязгаарлалт хийх байх. Халдварын нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаж байгаа бөгөөд аль болох ААН-үүдээ дэмжих чиглэлийг барьж байгаа. Одоогийн байдлаар бараг бүх ААН-үүд хариуцлагын гэрээгээ хийгээд нээгдчихсэн байгаа" гэлээ.

“Ододтой бүжиглэе“ шоуны ялагч Б.Халиун “Тэргүүний залуу“ алтан медалмар шагнуулжээ
“Ододтой бүжиглэе“ шоуны ялагч Б.Халиун “Тэргүүний залуу“ алтан медалмар шагнуулжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.