“Токио-2020” паралимпийн наадамд оролцох баг тамирчдын түрүүч пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Токио хотыг зорилоо.
Паралимпийн наадам энэ сарын 24-нөөс ирэх есдүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх ба 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Монголчууд энэ удаагийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм.