Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОИЗ: БОАЖ-ын сайд Н.Уртнасанг АТГ-т шалгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Өчигдөр Байгаль орчны иргэний зөвлөлөөс хэвлэлийн хурал хийсэн. Тодруулбал, Угалз агнуурын зөвшөөрөлтэй холбоотой БОАЖЯ-ны албан тушаалтнууд зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох асуудлын талаар хөндсөн юм.

Тодруулбал, 2018 онд Тусгай зориулалтаар 60 угалз, 2019 онд 86 угалз тус тус агнуулах тогтоолыг Засгийн газраас гаргаж байсан. Гэтэл энэ жил анх удаа угалз агнах тусгай зөвшөөрлийн тоо гурван оронтой тоонд хүрсэн байна.

Мөн БОАЖЯ, Засгийн газар, УИХ-д угалз агнуулах зөвшөөрөл олгосон бол бага ч гэсэн орлогоо амьтдаа хамгаалахад зарцуулах талаар танилцуулсан. Гэвч цар тахлын нөлөөнөөс үүдэн өнөөдрийг болтол шийдвэрлээгүй учир засгийн газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс дараах гурван шаардлагыг засгийн газарт хүргүүлж байгаа юм. Үүнд:

  • БОАЖ-ын сайд Н.Уртнасан бодит мэдээлэлд эрүүл саруулаар үнэлгээ дүгнэлт өгөөд тусгай зориулалтын агнуурын асуудлыг талуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцолд хүрэхийг шаардаж байна.
  • Агнуурын бүс нутагт хэнтэй гэрээ хийхийг зааж, хууль дүрэм зөрчдөг БОАЖ-ын сайдын үйлдлийг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яаралтай шалгаж, намын нэрээр, улс төрчдийн захиалгаар томилогдсон, Монгол орноо гэсэн сэтгэлгүй, шударга ёсыг тогтооход харшилтай албан тушаалтнуудын цуваагаа таслан зогсоож, эх орончоор байгаль орчинд ээлтэй бодлого барьж ажиллахыг шаардаж байна.
  • БОАЖ-ын сайдад удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Дөрвөн удаагийн албан бичигт ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна. Эдгээр албан тоотуудад албан ёсоор хариу өгөхийг хүсэж байна.

Мөн тус байгууллагууд БОАЖ-ын сайдын удаа дараагийн бусармаг үйлдлүүд дээр үндэслэн түүнийг авилгатай тэмцэх газарт шалгуулна гэдгээ илэрхийллээ.

НАМЗХ-ныхон намар хүртэл ойлголцсон ч, “Баячуудын хүүхдүүдийн холбоо боллоо“ гэж дотроо бухимдаж байна
НАМЗХ-ныхон намар хүртэл ойлголцсон ч, “Баячуудын хүүхдүүдийн холбоо боллоо“ гэж дотроо бухимдаж байна
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.