Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайванийн засаг захиргааны өдөөн хатгасан үйлдлийн хариуд БНХАУ Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/ Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийнэ гэж ХАЧА-ийн Зүүн бүсийн байлдааны ажиллагааны командлалын албан ёсны төлөөлөгч Ши И мэдэгдэв.

Түүний мэдэгдсэнээр, цэргийн сургуулилтыг Тайванийн засаг захиргаа болон Вашингтоны өдөөн хатгасан үйлдлийн хариуд хийж байгаа аж.

Уг сургуулилтад оролцох байлдааны хөлөг онгоцууд, шумбагч онгоц эсэргүүцэгч нисэх онгоцууд болон сөнөөгч онгоцуудыг мягмар гарагт Тайваниас баруун урагш болон зүүн урагш илгээжээ.

Ши Игийн мэдэгдсэнээр, сүүлийн үед АНУ, Тайвань "Удаа дараа өдөөн хатгасан үйлдэл хийж, Тайванийн тусгаар тогтнолын талаар ноцтой худал дохио өгч, Хятадын бүрэн эрхэд ноцтойгоор халдсаны зэрэгцээ Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулжээ. “Энэхүү сургуулилт нь Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчдийн явуулж буй өдөөн хатгалга, гадны хөндлөнгийн оролцоонд өгч буй хатуу бөгөөд шударга хариу үйлдэл юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 11-нд АНУ, Тайванийн төлөөлөгч нар Далайн эргүүлийн салбарт хамтран ажиллах санамж бичгийн дагуу хамтарсан уулзалт хийжээ. Уг санамж бичигт гуравдугаар сард гарын үсэг зурсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд ажиглагчийн статус авахад Тайваньд АНУ-ын Төрийн Департаментаас дэмжлэг үзүүлэх талаар заасан хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим наймдугаар сарын 6-нд баталжээ. Вашингтон Тайбэйг чуулганд урихыг идэвхтэй дэмжиж байгаа юм.

Хорих ангид хамт ял эдэлж байсан танилаа хорихоос гараад хөнөөжээ
Хорих ангид хамт ял эдэлж байсан танилаа хорихоос гараад хөнөөжээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.