Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийг ирэх сараас шинэчлэсэн зохицуулалттайгаар үйлдэх болсныг Сангийн сайд С.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, "Гашуунсухайт боомтын асуудалд Сангийн яамнаас онцгой анхаарч байна. Гашуунсухайт дээрх нүүрсний экспорт үндсэндээ зургаадугаар сараас хойш зогсонги байдалтай байлаа. Есдүгээр сараас эхлэн хэвийн байдалд оруулахаар газар дээр нь нэлээд томоохон арга хэмжээнүүдийг авч байгаа. Есдүгээр сараас тодорхой үр дүнгүүд гарна гэсэн хүлээлттэй байгаа.
Нүүрс ачсан машин хилээр гарахгүйгээр битүү чингэлэгт ачсан нүүрсийг хилийн зурвас руу оруулж тавин цаанаас нь хоосон чиргүүл орж ирэн нүүрсээ авах зохицуулалт хийнэ. Тиймээс жолооч нар хоорондоо контакт үүсгэхгүй буюу цаад талын жолооч нар манай хилээр орж ирэхгүй, манай жолооч нар хилээр гарахгүй байх нөхцөл бүрдэх юм" гэлээ.