Эрүүл мэндийн яам гуравдугаар тунтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тус мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр "Хариу арга хэмжээнд ажиллаж байгаа албан хаагчдад Астразенека тарьсан. Тиймээс тус хүмүүст гуравдугаар тунг хийж эхэлсэн. Мутацийн тандалтийг хийж байна. Улаанбаатар хотын сорьцоос 30 хувь нь дельта хувилбар, Баян-Өлгийд 80 орчим хувьд нь дельта хувилбар илэрч байна. Монгол Улсад дельта хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Наадам хийсэн, морь уралдуулсан аймгуудад дельта хувилбар нэмэгдэж байна. Есдүгээр сарын дундуур нэмэгдэх хандлагатай байна. Вакцины үр дүн буурч байна" гэсэн мэдээллийг өглөө.