Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиймэл нуурт осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нууранд хоёр хүн осолдсон гэсэн дуудлага наймдугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан очиход оршин суугаа хаяг, нэр нь тодорхойгүй 36 настай эмэгтэй, 15 настай эрэгтэй нар нь тус хиймэл нуурт осолдсон гэх мэдээллийн дагуу нуурын мандал дээгүүр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагааны явцад үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:04 цагт эрлийг түр зогсоосон ба өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Өнөөдөр “Хүй долоон худаг“-т  512 бөхийн барилдаан болно
Өнөөдөр “Хүй долоон худаг“-т 512 бөхийн барилдаан болно
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.