Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “Хүй долоон худаг“-т 512 бөхийн барилдаан болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнөөдөр "Хүй долоон худаг"-т болно.

Барилдаанд, Улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлсэн ба сумын цолтон болон залуу бөхчүүд барилдах боломжгүй болсон байна.

Мөн Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул маргаашийн барилдаанд хуучин цол эрэмбээрээ барилдах болсон байна.

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг ингэж баталгаажуулна
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг ингэж баталгаажуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.