ЭЦА-аас Соёлын өвийг хэрхэн хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Тус албаны гуравдугаар хэлтсийн дарга, хошууч С.Бямбадэлгэр "Соёлын өвийг гадны иргэдийн захиалгаар хулгайлж байна. Тэдгээр иргэд нь ихэвчлэн түр оршин суух, аялал жуулчлалын визтэй байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан этгээдүүд холбоотой байгаа юм.
Мөн сүм хийдээс хэд хэдэн тооны бурхан алга болсон. Иргэд сүм хийд рүү нэвтрэхдээ аялал жуулчлалаар явж байгаа мэт дүр эсгээд, тэгээд сайтар судалж байгаад хулгай хийдэг нь тогтоогдоод байгаа.
2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 25 бүртгэгдсэн. Үүний 11-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон, эцэслэн шийдвэрлэсэн. Одоогоор есөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хулгай хийсэн таван иргэнээс хоёр нь Өршөөлийн тухай хуулиар суллагдсан байна" гэлээ.