БНХАУ-ын Ухань хот даяар коронавирус халдварын шинжилгээг зургаан хоногийн турш хийж, 12 сая оршин суугчдын дундаас 37 эерэг тохиолдлыг илрүүлжээ.
Цар тахлын эхлэл тавигдсан гэж үзэж буй Ухань хотод шинэ халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд зургаагаас доош насны хүүхдүүд болон жуулчдаас бусад бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулсан байна.
Эрх баригчид орон нутгаас дамжсан цөөн хэдэн тохиолдлыг илрүүлсний дараа Хубэй мужийн нийслэлд олон нийтийн шинжилгээг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт эхлүүлсэн бөгөөд энэ нь 2020 оны 6-р сараас хойш Ухань хотод халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол болжээ.
Ухань хотод зургаан өдрийн дотор 12 сая хүнээс шинжилгээ авахад 37 эерэг тохиолдол илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.