Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон нь геотехникийн асуудалтай шууд хамааралгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 43 секунд

Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудал нь геотехникийн асуудалтай шууд хамааралгүй гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчдийн баг гаргажээ.

Уг дүгнэлтээ Засгийн газраас байгуулсан "Рио Тинто" компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багт өнөөдөр дүгнэлтээ ирүүлсэн байна.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэхдээ, “Рио Тинто” компани тодорхой шалтгааны улмаас гүний уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулах хугацаа хойшилж, зардал хэтэрсэн талаар 2019 оны долоодугаар сард Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан. Тодруулбал, урьдчилан тааварлаж болохгүй геотехникийн нөхцөл байдал, гүний уурхайн чулуулгийн нөхцөл байдлын улмаас бүтээн байгуулалтын ажил 30 хүртэлх сараар, зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор хэтрэхээр байна гэж мэдэгдсэн. Гэвч хугацаа хойшилж, зардал хэтэрсэн нь геотехникийн асуудалтай шууд хамааралгүй гэж хөндлөнгийн шинжээчид тодорхойлсон байна. “Рио Тинто” дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тул тус байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчдийг олох нь хүндрэлтэй байна. Гэхдээ 20-40 орчим жил ажилласан туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж, энэ оны гуравдугаар сард гэрээ байгуулсан. Уг багийн дүгнэлтийг хэр бодитой вэ гэдгийг “Рио Тинто” компанид Төслийн менежрээр ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр мөн дүгнэлт гаргуулсан. Ингэхэд Хөндлөнгийн шинжээчдийн багийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн” гэлээ.

Х.Нямбаатар: Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн
Х.Нямбаатар: Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.