Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун болон төвийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орох тул сэрэмжтэй байхыг анхааруулъя

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орох тул малчид болон иргэд та бүхэн сэрэмжтэй байхыг анхааруулъя. Иймд Цаг уур орчмын шинжилгээний газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,

-Аялаж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

ТОКИО 2020: Т.Тулга 17:45 цагт Унгарын тамирчин Исмаил Мусукаевтай барилдана
ТОКИО 2020: Т.Тулга 17:45 цагт Унгарын тамирчин Исмаил Мусукаевтай барилдана
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.