Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим үйлчилгээний газруудын цагийн хуваарыг 22 цаг хүртэл болгон тогтоосон байсан билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар ресторан, билльярд, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 болгож өөрчилжээ.