Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүлгийн дарга тэргүүтэй МАН-ын удирдлагууд Тусгаар тогтнолын ордонд уулзаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зэрэг МАН-ын удирдлагууд яг одоо Ардын намын байранд уулзалт хийж буй талаар эх сурвалж мэдээллээ.

МАН-ын дарга нарыг яг ямар асуудлаар шуурхай хуралдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ өнөөдрөөс бензиний үнэ 300 төгрөгөөр дахин нэмэгдэж 2050 төгрөг болсон, өчигдөр орой цагдаагийн албан хаагчид саатуулаад байгаа иргэнийг зодсон зэрэг олон нийтийн анхаарлын төв ороод буй ноцтой асуудлуудын талаар нухацтай хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг хэлэлцэж бололтой гэж эх сурвалж онцоллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өчигдөр Япон Улсад хийсэн албан айлчлаа дуусгаад эх орондоо ирсэн билээ.

Г.Лхагвадорж

Ч.Өнөрбаяр: Цагдаа нар иргэдийг зодсон асуудлыг мэдэлгүй өнгөрсөн сайд асан Ц.Нямдорж та уучлал гуй
Ч.Өнөрбаяр: Цагдаа нар иргэдийг зодсон асуудлыг мэдэлгүй өнгөрсөн сайд асан Ц.Нямдорж та уучлал гуй
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.