Манай баг тамирчид өнөөдрийн тэмцээн уралдаанаа өндөрлүүллээ. Өнөөдөр оролцсон тамирчдаас дэлхийн аварга М.Уранцэцэг олимпын медальтан болж хүрэл медалийг энгэртээ зүүсэн бахдам амжилтыг гаргалаа.
Тэгвэл маргааш манай жүдо, эмэгтэй болон эрэгтэй бокс, буудлага зэрэг төрлийн тамирчид тэмцээн уралдаанаа хийнэ. Ингээд маргааш буюу долдугаар сарын 25-ны өдөр манай баг тамирчдаас хэн, хэн хэдэн цагаас ямар төрлөөр олимпын наадамд оролцох. Тухайн тэмцээн уралдаан нь Монголын шууд дамжуулж буй ямар телевизүүдээр гарах мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.