М.Уранцэцэг аваргын хэсгийн шатны барилдаануудаа маш амжилттай хийж шөвгийн дөрөв буюу хагас шигшээд шалгарч үлдээд байна. Тэрбээр одоо хагас шигшээд Косова жүдоч Дистрия Красникитай барилдана. Красникигийн хувьд чансаагаараа энэ удаагийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинг тэргүүлж байгаа билээ.
Мөн өнөөдөр өглөө эрэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойргийн барилдаанаа Недерландын жүдоч Tornike TSJAKADOEA-д ялагдсан байдаг.
Харин жүдочдоо дэмжин бэлтгэлд нь хамт гарч байсан Экс Ерөнхийлөгч Х.Баттулга жүдочдоо дэмжин Бүдокан ордонд тэмцээн үзэж байна.
Тэрбээр Жүдочдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.