Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүдокан ордонд тэмцээн үзэж, жүдочдоо дэмжлээ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 51 секунд

М.Уранцэцэг аваргын хэсгийн шатны барилдаануудаа маш амжилттай хийж шөвгийн дөрөв буюу хагас шигшээд шалгарч үлдээд байна. Тэрбээр одоо хагас шигшээд Косова жүдоч Дистрия Красникитай барилдана. Красникигийн хувьд чансаагаараа энэ удаагийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинг тэргүүлж байгаа билээ.

Мөн өнөөдөр өглөө эрэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойргийн барилдаанаа Недерландын жүдоч Tornike TSJAKADOEA-д ялагдсан байдаг.

Харин Япон улсад айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Бүдокан ордонд тэмцээн үзэж, жүдочдоо дэмжсэн байна. Түүнчлэн экс Ерөнхийлөгч Х.Баттулга жүдочдоо дэмжин тамирчидтайгаа хамт явж байгаа билээ.

ТОКИО 2020: Маск зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө
ТОКИО 2020: Маск зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.