Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Монголын баг тамирчид төрийн далбаагаа залсаар нээлтийн ёслолд орж ирлээ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 33 секунд

"Токио-2020" зуны олимпын нээлт албан ёсоор болж байна. Энэ удаагийн олимпт 206 орны 11 мянга гаруй тамирчин оролцож байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд манай улсын 43 тамирчин 10 өөр төрөлд оролцохоор дөнгөж сая тугаа мандуулан гарч ирлээ. Монгол Улсаас оролцох багийн тугчаар жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нар сонгогдон, олимпын тэнгэрт тугаа мандуулсаар гарч ирсэн юм.

Мөн олимпын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хүмүүс оролцож байгаа билээ.

Сануулахад, маргааш манай тамирчид 6 төрөлд оролцоно. Хамгийн эхний тэмцээн Улаанбаатарын цагаар 07.30 цагт эхэлж, эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд О.Есүгэн, 12:00 цагт Э.Даваахүү нар цэц сорино.

Жүдо 48 кг-д М.Уранцэцэг, 60 кг-д Д.Амартүвшин барилдана. Хэсгийн барилдаан 10.00 цагаас эхэлнэ. Ширээний теннис 08.30 цагт эхлэх бол сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эмэгтэйчүүд Итали, Америктай тоглоно. Харин байт харвааны холимог хосын төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх хуваарьтай.

Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.

ТОКИО-2020: Тонга улсын тамирчин цээж нүцгэн алхаж олны анхаарлыг дахин татлаа
ТОКИО-2020: Тонга улсын тамирчин цээж нүцгэн алхаж олны анхаарлыг дахин татлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд