ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Долдугаар сарын эхээр хөдөлгөөний дундаж нэлээн буурсан байна. Улаанбаатар хотод халдварын шинжилгээнд эерэг илрэх хувь 30-аас 17.5 болж буурсан үзүүлэлттэй байгаа. Долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар орон нутагт халдварын шинжилгээнд эерэг илрэх хувь 22 болж, өндөр хэвээр байна. Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тархалтын эрч тогтворжиж эхэлж байна. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор Улаанбаатарт дараагийн 14 хоногт халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 400-аас доош байх боломжтой. Гэхдээ нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байна.
Резидент эмч нарыг нэмэх, судалгааны ажлуудтай холбоотойгоор нэмэлт хүний нөөц зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс АШУҮИС-ийн оюутнуудыг цалинтай дадлагажуулан ажиллуулж байгаа" гэлээ.