Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ: Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй 430 барилга байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн Засаг даргын барилгажуулах захирамжаар 170 барилга байгууламжийг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон байна. Харин орон нутагт ашиглалтын шаардлага хангаагүй 221 орон сууц байгаа аж. Газар хөдлөлтийн үед барилгын чанарт анхаарал хандуулах ёстой бөгөөд үүний тулд барилгын материалыг стандартжуулах хэрэгтэй гэдгийг албаныхан хэллээ. Түүнчлэн Замын-Үүдээр барилгын материалуудыг орж ирэхээс нь өмнө шалгах түргэвчилсэн лаборатори байгуулахаар болсон байна. Цаашид Барилга хот байгуулалтын яамны зүгээс барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрэмд чанарын асуудлуудыг оруулах нь зөв гэж төлөвлөсөн аж.

Нийслэлийн хэмжээнд хүчитгэх шаардлагатай 125, газар хөдлөлтөд тэсвэргүй 430, ашиглахыг хориглосон 340 барилга байгаа бөгөөд эдгээрийг шинэчлэхэд санхүүжилтээс гадна хууль эрхзүйн орчинг шинээр бүрдүүлж холбогдох баримт бичгүүдийг боловсруулж батлуулах шаардлагатай бөгөөд 2002 оноос өмнө барьсан барилгуудад анхаарах хэрэгтэй гэдгийг мэдээллээ.

Шунхлай, М-Ойл, Тэс Петролиум зэрэг ШТС-ын шатахуунаас механик хольц илэрчээ
Шунхлай, М-Ойл, Тэс Петролиум зэрэг ШТС-ын шатахуунаас механик хольц илэрчээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.