Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шунхлай, М-Ойл, Тэс Петролиум зэрэг ШТС-ын шатахуунаас механик хольц илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 43 секунд

ШӨХТГ-аас 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Шатахуун худалдаа эрхлэгч ААН-үүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлье. Шалгалтыг ШӨХГ, ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран хийсэн. Улмаар Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудадыг шалгаж дээрх байгууллагуудын лабораториудад шинжиллээ. Ийнхүү автобензин, дизель түлшнээс дээж авах ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан. Мөн 10 вагоноос дээж авсан. Уг дээжийг Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. Улмаар 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Мөн таван вагоны дээж чанарын шаардлага хангаагүй.

АИ92 бензиний актаны хэмжээ бага есөн ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн. Механик хольц илэрсэн дөрвөн аж ахуйн нэгж байсан.

Зөрчилтэй ААН-үүдэд есөн сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Шатахуун импортлогч, борлуулагч компаниудаас доод тал нь хоёр зөрчил илэрсэн. Зөрчилтэй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил яаманд хийгдэхгүй байна.

Шатахууны үнэтэй хамаатай асуудлыг мөн хянасан. Долдугаар сарын 1-8-ны хугацаанд шатахуун импортлогч болон худалдаалж буй компаниуд шат дараатайгаар үнээ нэмсэн. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас дэлхийн зах зээлтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэхийг зөвшөөрсөн учир компаниуд ээлж, дараалан үнээ нэмсэн. Тиймээс ААН-үүд үгсэн хуйвалдаж шатахууны үнэ нэмсэн асуудал үүсээгүй болохыг албан ёсоор мэдэгдье гэлээ.

Түүнчлэн хуурамч шатахууны асуудал сөхөгдсөн. Бид дээрх асуудлыг шалгасан. Одоогоор Монгол улсад хуурамч шатахуун гэх асуудал тогтоогдоогүйг анхааруулж байна" гэв.

Шалгалтын явцыг дэлгэрэнгүй авч үзвэл,

Автобензин

Автобензиний 32 дээжийн 13 дээжид октаны тоо стандартад зааснаас их эсвэл бага байгаа нь илэрчээ. Энэ компаниудад Жаст-Ойл, Монсуль, Петростар, Магнайтрейд, Синчи-Ойл, Лекс-Ойл, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд, Петрочайн ХХК гэсэн 10 ААН зөрчилтэй гарсан байна.

Долоон дээжид механик хольц тодорхойлогджээ. Энэ нь мөн стандартын шаардлага хангахгүй байгаа аж. Үүнд, Монсуль, Петростар, Тэс петролиум, М-ойл, Шунхлай трейд, Лекс-Ойл ХХК гэсэн зургаан ААН орж байна.

Мөн долоон шатахуун түгээх станц зөрчилтэй гарчээ. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Магнайтрейд, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Петрочайн, Петростар ХХК орж байна.

Түүнчлэн найман агуулахад зөрчил илэрчээ. Монсуль, Петростар, Магнайтрейд, Синчи-Ойл, Лекс-Ойл, Шунхлай Трейд, М-ойл, Тэс петролиум ХХК орж байна. Магнай трейд ХХК-ийн вагоноос авсан дээжид зөрчил илэрсэн.

Дизель түлш

Нийт 42 дээжээс 35 дээж нь стандартын шаардлага хангаагүй байна. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Петростар, Тэс петролиум, Магнайтрейд, Сод монгол, Нью Энержи стар, Синчи-Ойл, Газ-ойл нефть, Лекс-Ойл, Наран петролиум, Велком, Шижир-Ойл, М-Ойл, Номин-Ойл, Ундарга Увс, Петрохон, Эм пи Петролиум, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд ХХК гэсэн 22 ААН байна.

Мөн 39 дээжид дизелийн түлшний хувийн жин цельсийн 20 градуст мкуб-д ногдох 840-860 кг-аас ихгүй байхаар тогтоосон байдаг ба шинжилгээгээр бага гарчээ. Үүнд, Жаст-Ойл, Монсуль, Петростар, Тэс петролиум, Магнайтрейд, Сод монгол, Нью Энержи стар, Синчи-Ойл, Газ-ойл нефть, Лекс-Ойл, Наран петролиум, Велком, Шижир-Ойл, М-Ойл, Номин-Ойл, Тод петролиум, Ундарга Увс, Петрохон, Эм пи Петролиум, Хөрс-Авто сервис, Аргал-Ойл, Шунхлай Трейд, Ай си ай си гэсэн ХХК-иуд орж байна.

М-Ойл, Шунхлай трейд ХХК-ийн цитоны индекс 46-аас бага гарсан нь стандарт хангаагүй байна. Тэс петролиум, Эм пи Петролиум, Петростар, Велком ХХК-ийн дээжид агуулахын зөрчил илэрчээ. Гурван дээжид дизелийн түлшний хүчиллэг чанарын зөрчил илэрчээ. Үүнд, Петростар, М-Ойл, Шунхлай трейд ХХК орж байна.

Нийт 76 дээжийн шинжилгээнээс 56 дээж буюу 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна. Энэхүү зөрчилтэй ААН-үүдэд Зөрчлийн тухай хуулийн 12 дахь зүйлийн тавд заасны дагуу 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу есөн сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 2018, 2020, 2021 онд хийсэн чанарын шалгалтад үндэслэн давтан зөрчилтэй гарсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлнэ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

БНХАУ хоёр хүүхэдтэй байх бодлогоо цуцалж, гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө
БНХАУ хоёр хүүхэдтэй байх бодлогоо цуцалж, гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.