Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ гадаад иргэдийн визний хүчинтэй хугацааг гурван сар сунгахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас энэ оны долдугаар сарын 19-өөс есдүгээр сарын 30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна.

Хамрагдах хүрээ:

  • 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн
  • Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн

Дараах тохиолдолд виз сунгагдахгүй:

  • Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан
  • E8 , E9, E10, G1, H2 визний төрөл
  • Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа
  • Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй
  • Гэмт хэрэгт холбогдсон

Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд коронавирусийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой юм байна.

Ихэнх нутгаар ТАВ хоног үргэлжилсэн бороо орно
Ихэнх нутгаар ТАВ хоног үргэлжилсэн бороо орно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд