Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1171 тохиолдол батлагдаж, 6 хүн нас барлаа

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1171 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 148424 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 544 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 627 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 740 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 5897

-Хүндэвтэр 3016

-Хүнд 892

-Нэн хүнд 208 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 15175 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3489 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 134101 болж байна. Хэвтэн эмчлүүлж буй 10013 иргэн байна. Үүний 524 нь жирэмсэн, 2486 хүүхэд байна.

Усны ослоор 29 хүн амь насаа алджээ
Усны ослоор 29 хүн амь насаа алджээ
 
Б.Батбаатар: УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бүх хүмүүсийг бидэнтэй хамтран “Нэр дэвшигчдийн холбоо“-г байгуулж ажиллах уриалгыг гаргасан
Б.Батбаатар: УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бүх хүмүүсийг бидэнтэй хамтран “Нэр дэвшигчдийн холбоо“-г байгуулж ажиллах уриалгыг гаргасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.