Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усны ослоор 29 хүн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 9-19-ний хооронд усны ослоор нийт 29 хүн амь насаа алдсан байна. Үүний 6 нь хүүхэд 23 нь том хүн байсан аж. Түүнчлэн он гарсаар 15 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алдсан харамсалтай тоон үзүүлэлт байна.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна. Иймд ард иргэдийг аялаж, зугаалахдаа гол усны аюулаас урьдчилан сэргийлж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой оролцохыг Онцгой байдлын албанаас анхаарууллаа.

Дунд голоос нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэйн цогцос олджээ
Дунд голоос нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэйн цогцос олджээ
 
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол