Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Монгол тамхи Со” ХХК-ийн урд талд “Дунд гол”-д цогцос байна гэсэн дуудлага өчигдөр буюу долдугаар сарын 18-нд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 км зам туулан очиход “Дунд гол”-д нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргасан байна. Цогцсыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн аж.
Дунд голоос нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэйн цогцос олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.