Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага насны хүүхдүүдээ халдвараас хэрхэн хамгаалах вэ?

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 26 секунд

Эрүүл Мэндийн яамнаас халдварын тархалт буурах хандлагатай байгааг мэдээлсэн. Гэвч нийт хүн амын дундах халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт вакцингүй буюу бага насны хүүхэд багтаж байгаа аж. Өчигдөр /2021.07.19/ байдлаар эмнэлэгт 2090 хүүхэд халдварын авч, хэвтэн эмчлүүлж байгаа юм. Бага насны хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн орчинд хавьтал болж, халдвар авах нь ихсэж байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас бага насны хүүхдээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөмжийг өглөө. Үүнд:

-Хүүхдүүдээ дор хаяж гараа 20 секундын турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлэх

-Халдварын шинж илэрсэн хүмүүсийг гадуурхахгүй байхыг зааж зөвлөх

-Хүний бөөгнөрлөөс зайлсхийх дадалд хэвшүүлэх

-Хүн хоорондын зай (1.5м) барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөх

-Гадагш гарахад нь амны хаалтыг нь тогтмол зүүлгэх

-Хүүхдүүддээ хэрхэн зөв ханиаж найтаалгах аргыг үзүүлэн зааж өгөх

-Өөрийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх талаар зөвлөх

-Ширээ, 00, хүүхдийн тоглоом, хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг эд зүйлсийг тогтмол ариутгаж цэвэрлэгээ хийх

Улаанбаатарт өдөртөө 26-28 хэмийн дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 26-28 хэмийн дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд